fitness
  • 401 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-13

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар "Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр иргэдэд автобус олдохгүй байгаатай холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх асуулт асууж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариулт өгсөн юм. 

Тэрбээр “2024 оны нийслэлийн төсвийн төслийг удахгүй НИТХ-д өргөн барина. Төсвийн тухай хуульд заасны дагуу НИТХ арванхоёрдугаар сарын 5-ны дотор хэлэлцэж батлах хуультай. Энэ цаг үед УИХ-ын ажлын хэсэг гарчихсан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг хийгдэж байна.

Энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцүүлэг явж магадгүй байгаа. уг хууль батлагдсаны дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг НИТХ-аар батлуулах журмын төслүүдтэй хамтад нь танилцуулах төлөвлөгөөтэй байна.

Хоёрдугаарт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НИТХ-д тусгайлсан мэдээлэл хийхээр бэлдсэн байгаа.Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд угаарын хийгээр хордож, нас барсан хүний тоо 49 хүрсэн. Энэ бол маш харамсалтай зүйл. Үүнтэй холбоотойгоор авах арга хэмжээг төлөвлөгөөний хамт эргэн танилцуулъя.

Гуравдугаарт нийтийн тээврийн тухайд энэ сарын 24-ний өдөр тендер нээгдэнэ. Тендер нээх процессыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамт хийнэ. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг богино хугацаанд хийж, дүгнэлтээ гаргаад, маргаан үүсээгүй тохиолдолд гэрээ хийж чадвал 2023 ондоо багтаад нийт авахаар төлөвлөсөн автобусныхаа 50 хувийг, Цагаан сараас өмнө үлдсэн 50 хувийг авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд нээлттэй тендерийг 30 хоног зарласны дараа нээлт хийнэ гэсэн хуультай учраас хууль зөрчиж өмнө нь нээх буюу сонгон шалгаруулах боломжгүй” гэлээ.


Бусад мэдээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 22.6 тэрбум төгрөгөөр өсчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 22.6 тэрбум төгрөгөөр өсчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлэ

Стандарт хангаагүй 15 хаягийг буулгажээ

Стандарт хангаагүй 15 хаягийг буулгажээ

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилго

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.