fitness
  • 403 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сабонга Киприан Квеле Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. 

Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв. Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлээд, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Мөн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд Сабонга Киприан Квеле харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлсэн юм. 

зураг
 

зураг
 

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар  

Бусад мэдээ

УБТЗ-ЫН ОЛОН ЖИЛ ШИЙДЛЭЭ ХҮЛЭЭЖ БАЙСАН ИХ ӨРИЙН АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ

УБТЗ-ЫН ОЛОН ЖИЛ ШИЙДЛЭЭ ХҮЛЭЭЖ БАЙСАН ИХ ӨРИЙН АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол-Орос

Э.Батбаяр: Ганц хором тэвчиж, нягтлаагүйгээс маш их хохирол амсаж байна

Э.Батбаяр: Ганц хором тэвчиж, нягтлаагүйгээс маш их хохирол амсаж байна

Залилах гэмт хэрэг тухайн үйлдсэн, бусдад хохирол учруулсан байдлаас үүдэж 450 нэгжээс дээш торгох,

Ариунзул С.
Ариунзул С.