fitness
  • 93 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-16

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болно.

Энэ тэмцээнд дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий багийн хүрэл медальт Д.Сэлэнгэ, Дэлхийн цомын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар оролцохоор болжээ.

Тус тэмцээнээс зөвхөн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох аж. Пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2004 онд “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль юм.

Эх сурвалж: БТСУХ

Бусад мэдээ

Монгол Улсын хүн ам 10 жилийн дараа ДӨРВӨН САЯд хүрнэ

Монгол Улсын хүн ам 10 жилийн дараа ДӨРВӨН САЯд хүрнэ

Монгол Улсын хүн амын тоо, хэтийн тооцоог Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв. Манай улсын хүн

Азийн физикийн 23 дугаар олимпиадын нээлт Төрийн ордонд боллоо

Азийн физикийн 23 дугаар олимпиадын нээлт Төрийн ордонд боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулж буй Азийн физикий

Ариунзул С.
Ариунзул С.