fitness
  • 784 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-20

ХҮҮХДИЙН ЦҮНХ БИЕИЙН ЖИНГИЙНХ НЬ 10 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ ЖИНТЭЙ БАЙНА

МАНАЙ УЛСАД ОДООГООР ЦҮНХНИЙ ХУВЬД МӨРДӨХ СТАН­ДАРТ ГЭЖ БАЙДАГГГҮЙ. ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙ­ГУУЛЛАГЫН  ЗӨВЛӨМЖИД ТУХАЙН ХҮҮХДИЙН БИЕИЙН ЖИНГИЙН 10 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ ЖИНТЭЙ БАЙНА ГЭСЭН  БАЙДАГ. МАНАЙД БОЛ 25 КГ ЖИНТЭЙ ХҮҮХЭД БАЙЛАА ГЭХЭД ГУРВАН КГ, 25-35 КГ ЖИНТЭЙ ХҮҮХДЭД 4.5 КГ Ч ЮМ УУ ЦҮНХ ҮҮРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН НОРМ БИЙ.

Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй юм

Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд хэрэглэгдэхгүй ном, дэвтэр, бал зэр­гийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэт­рүүлдэг буруу жишиг байдаг аж.

Цүнхний жинг хэтрүүл­сэнээр эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх  авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нуруу­ны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс  эцэг,  эхчүүд хүү­хэд­­дээ  цүнх авахдаа аль болох хөн­­гөнийг нь сонгох хэрэгтэй.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.