fitness
  • 576 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-20

41 жилийн түүхтэй үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” ХК, загварын ертөнц гэгддэг Итали улсын алдарт дизайнер Жоржио Спинатай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Италийн болон бусад загварын ордны дизайнеруудтай хамтран ажиллаж байсан тэрбээр өдгөө монгол ноолуурыг урладаг “Говь” брэндтэй хамтран өөрийн уран сэтгэмжийг ноолууран утсаар илэрхийлэн урлахаар боллоо.

Ингэснээр Монгол малчны хотноос дундын дамжлагагүйгээр үйлдвэрийн аргаар боловсруулсан ноолууран утсаар Итали дизайнерын ур ухаанаа шингээн урласан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд уг хамтын ажиллагааны үр дүн оршиж байгаа юм. 

зураг
 

“Говь” ХК нь “Ноолууран хувцсыг хүн бүрд” уриан дор “Загварлаг, чанартай, нийцэмжит үнэтэй ноолууран хувцсаа дэлхийд таниулж хүн бүрийг гоёно” хэмээсэн эрхэм зорилгоор ажиллаж байгаа билээ.

“Говь” ХК нь монгол ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхийд таниулж, байгаль орчинд ээлтэй, улс орныхоо эдийн засагт үлэмж хувь нэмэртэй, олны таашаал хүртсэн тогтвортой үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлж ирсэн юм. 

зураг
 
зураг
 

Сүлжмэл хувцасны дизайнер Жоржиогийн бүтээдэг сүлжмэлийн утсыг Dior, Giorgio Armani, LV, Max Mara болон Chanel зэрэг дэлхийн алдарт хувцас загварын брэндүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ урладаг байна.  

Бусад мэдээ

Засгийн газрын хуралдаанаар Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар: Нийслэл Улаанбаатар хотын а

АТГ  17 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

АТГ 17 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Авлигатай Тэмцэх Газраас эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо х

Ариунзул С.
Ариунзул С.