fitness
  • 346 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

Энэ сарын байдлаар Исламын Бүгд Найрамдах Иран улс руу 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины шинэ мах экспортод гаргасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

Тус яамны сайд Х.Болорчулуун Иран улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Мохсен Бахтиар болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзсан байна. Хоёр орон хагас зуун жилийн дипломат харилцааны түүхтэй.

Уулзалтын эхэнд сайд Х.Болорчулуун сайд “Хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Манай улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн аль ч оронтой хамтран ажиллахад бэлэн.

Хөдөө аж ахуй тэр дундаа, мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийн асар өндөр нөөцтэй. Сүүлийн жилүүдэд манай улс махны экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Судалгаанаас харахад арваннэгдүгээр сарын байдлаар Иран улс руу 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины шинэ мах экспортод гаргасан.

Цаашид энэ тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн монгол хонь бэлчээрийн ургамал сонгож иддэг тул махны амт, чанар дэлхийд дээгүүрт тооцогддог” гэв.

Иран улс нь 19 сая хүн амтай, эдийн засгийн хувьд томоохон зах зээл эргэлддэг тул мах, махан бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бусад түүхий эд нэн шаардлагатай аж. Мөн Иран улсаас Монгол Улс руу органик хатаасан жимс, жимсгэнэ их хэмжээгээр импортлоход дэмжлэг үзүүлэн ажиллана хэмээн элчин сайд Мохсен Бахтиар хэллээ.

Бусад мэдээ

“Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд ипотекийн 3 хувийн зээлд 176 зээлдэгч хамрагдаад байна

“Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд ипотекийн 3 хувийн зээлд 176 зээлдэгч хамрагдаад байна

Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөг б

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Welcome to Mongolia” арга хэмжээнд оролцлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Welcome to Mongolia” арга хэмжээнд оролцлоо

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт, аяла

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.