Ховд аймгийн Алтай сумын нутаг “Оцог хад” хэмээх газар ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Талст Молор” ХХК-ийг тойрсон гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл цацагдаж байна. Шууд хэлэхэд гадаадын хөрөнгө оруулагч нэрээр Монголын үндэсний компаниудыг элгээр нь мөлхүүлж, эрүүгийн элментүүдтэй нийлж тонон дээрэмдэх сонирхолтой иргэд энэ улсад олон болж. Тэдний нэг бол Хятад улсын иргэн Бинг Союули буюу Соёл юм.
Уншигч танд “Талст Молор” ХХК-ийг тойрсон асуудлыг үнэн мөнөөр, баримт нотолгоон дээр тулгуурлан хүргэх гэж байна. Бидний бичиж буй дараах мэдээлэлд худал хуурмаг зүйл нэг ч байхгүй, бүгд баримт бас дахин баримтаар батлагдана. 2015 онд Ховд аймгийн Алтай сумын нутаг “Оцог хад” хэмээх газарт үйл ажиллагаа явуулах, ашиглалт малтмал, хайгуулын лицензийг иргэн Б.Мөнхтөр “Литологи” ХХК -ийн нэрээр сонгон шалгаруулалтад орж, хууль дүрмийн дагуу сонгон шалгаруулалтын мөнгийг төлж авчээ.
Баримт 1. Сонгон шалгаруулалтын мөнгө шилжүүлсэн нь:
Дараа нь Б.Мөнхтөр тус уурхайд хөрөнгө оруулалт хийж, хундамаас нь эхлээд бүхнийг өөрийн хөрөнгө, хүчээр барьсан байдаг. Харин 2017 онд түүний үеэл ах Д.Цоггэрэл нь “Х тайлантай, ашигладаггүй компани байгаа, идэвхижүүлж хөгжүүлмээр байна” гэсний дагуу “Талст Молор” ХХК руу хайгуулын лицензээ шилжүүлжээ. Ингэхдээ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Мөнхтөр тус компанийн 95 хувь, Д.Цоггэрэл 5 хувийн хувьцаа эзэмшихээр болж, уг гэрээн дээрээ гарын үсэг зурцгааж, нотариатаар баталгуулсан баримтыг та бүхэн харж байна.
Баримт 2. Худалдах худалдан авах гэрээ
Өөрөөр хэлбэл Д.Цоггэрэл худалдах, худалдан авах гэрээ, тус гэрээнд тусгасан зүйл заалтуудыг хүлээн зөвшөөрч өөрийн баталгаат гарын үсэг зурсан нь энэ. Энэхүү гарын үсэг Д.Цоггэрэлийн гарын үсэг мөн болохыг кримлистикийн дүгнэлт баталсан. Худалдах, худалдан авах гэрээн дээрх гарын үсэг Д.Цоггэрэлийнх мөн хэмээн баталсан шинжээчийн дүгнэлтийг та бүхэн харж байна.
Баримт 3. Худалдах, худалдан авах гэрээн дээрх гарын үсэг Д.Цоггэрэлийнх мөн болохыг баталсан шинжээчийн дүгнэлт.
Ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй Х тайлантай байсан “Талст Молох” ХХК-ийг Б.Мөнхтөр мөн л өөрийн хөрөнгө мөнгөөр өөд нь татаж, вольфрамын уурхайн ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ үеэл ах Д.Цоггэрэлийг ерөнхий геологич болон уурхайн захиралаар томилж, сарын 5 000 000 төгрөгийн цалин өгч, “Таван богд” группээс лизингээр 185 000 000 төгрөгийн үнэ бүхий цоо шинэ машин хүртэл авч өгөөд, эцэст нь Б.Мөнхтөр өөрөө мөнгө төлж лизинг нь хаасан нь баримтаар нотлогддог.
Баримт 4. Д.Цоггэрэлд өгч байсан цалин, лизингээр машин авч өгөөд төлж барагдуулсан нь...