fitness
  • 473 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-21

Төв талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг хязгаарлажээ. 

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Жагсаал цуглаан болж байгаатай холбоотойгоор жагсагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Төв талбайн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөний урсгалыг түр хаагаад байна" хэмээн мэдээлэв.

Мөн нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол иргэдийн шаардлагын дагуу 13:00 цагт Их танхимд хийхээр болж хойшлоод байна.

Уг сонсголд оролцуулахыг шаардсан зарим жагсагч Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүцгэн суулт зарлаад байгаа иргэдийн гурав нь ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдээд байгаа юм.

Тэдний гол шаардлага нь Ерөнхий сайдтай уулзах, мөн нүүрсний хулгайн нээлттэй сонсголд оролцуулахыг шаардаж, эл асуудал шийдэгдэх хүртэл хувцасгүй суухаа илэрхийлж буй.

Бусад мэдээ

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Ховд аймгийн нутагт 84 зүйлийн зэрлэг шувууг тандан судлахад өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй байна

Ховд аймгийн нутагт 84 зүйлийн зэрлэг шувууг тандан судлахад өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй байна

Зэрлэг шувуудыг тандах судалгааг Ховд аймгийн Буянт, Мянгад сумын нутгаар энэ сарын 3-5-ны хооронд х

Ариунзул С.
Ариунзул С.