Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлага 12-р сарын 25-ны өдрийн 06:38 цагт НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.