fitness
  • 422 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-26

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт явуулах товлосон. Монгол Улсын Үндсэн хуульд 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр өөрчлөлт оруулан баталсан бөгөөд энэ хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй юм.

Үндсэн хуулийн:
21.1-д. Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж заасан. Энэхүү заалтад нийцүүлэн УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Ингэснээр УИХ-ын 78 гишүүнийг можаритор буюу “олныг төлөөлөх”, 48 гишүүнийг пропорцианаль буюу "хувь тэнцүүлсэн" тогтолцоогоор жагсаалтаар сонгох юм. Можаритор тогтолцоогоор сонгууль явуулах тохиолдолд нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана. Харин жагсаалтаар сонгууль хийх тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байна гэж заасан. Сонгуулийн тойрог болон мандатын тоог УИХ-аас өнгөрсөн 12-р сард тогтоосон. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тогтсон. Үүнд:

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрогт хуваасан.

Улсын хэмжээнд 13 тойрогт 78 гишүүнийг сонгох ба ингэснээр аймгуудаас 54, нийслэлээс 24 гишүүн сонгогдох юм. Өмнө нь 76 гишүүнийг сонгодог байсан бол энэ жил 78-ыг сонгоно. Тухайлбал, Дархан, Сэлэнгэ, Төв аймаг 5-р тойрог буюу нэг мандат, говийн 4 аймагт нэг тойрог нэмэгдэж 78 гишүүнийг сонгоно. Энэ бол бидний өгч сурсан хүнийг сонгодог сонгууль.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн онцлог заалтуудын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн танилцуулсан юм.

Гадаадад суугаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, саналаа өгөх эрхтэй. Гадаадад  байгаа иргэд Дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж бүртгүүлдэг байсан бол энэ өөрчлөлтөөр сонгуульд оролцохоо боломжит бүх хувилбараар илэрхийлнэ. Утсаар ярих, цахимаар мэдэгдэх, ДТГ-таа хандаж сонгуульд оролцох хүсэлтээ мэдэгдсэнээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтад нэрээ оруулна.

Гадаадад суугаа иргэдийн саналыг өмнө нь нэг өдөрт авдаг байсан бол энэ хуулиар дөрвөн өдөр үргэлжлэхээр зохицуулсан бөгөөд УИХ-ын тогтоолоор 6-р сарын 20, 21, 22, 23-нд гадаадад байгаа иргэдийн саналыг авна.

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зохицуулалтууд: 

Сонгогчдын нэрийн жагсаалтыг УБЕГ, ШШГЕГ, ХХЕГ, Батлан хамгаалах яам, ЦЕГ, ГИХАЭГ зэрэг байгууллагаас өөрийн холбогдолтой иргэдийн мэдээллийн УБЕГ-т ирүүлдэг. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг өмнө нь нам, эвслүүдэд өгдөг байсан бол одоо хоёр сүбьектэд сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой мэдээллийг өгөхөөр хуульчилсан. Нам, эвсэлд санал авах өдрөөс 20-иос   доошгүй хоногийн өмнө, санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа өгнө. Мөн СЕХ-нд бүртгүүлсэн ТББ-ын төлөөлөлд сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж олгоно гэж заажээ. 

Бусад мэдээ

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалттай танилцана уу...

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалттай танилцана уу...

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ удаагийн чуулганаар 40 хуулийн төсөл, дөрв

"Газар чөлөөлөлтийн ажлыг Чингэлтэй дүүрэгт идэвхтэй хийж байна"

"Газар чөлөөлөлтийн ажлыг Чингэлтэй дүүрэгт идэвхтэй хийж байна"

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан хурлын дэргэд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.