fitness
  • 677 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-01

 АНУ-ын газрын тосны олборлолт нэмэгдэх төлөвтэй байгаатай зэрэгцэн Хятадын эдийн засгийн үзүүлэлт сул гарсантай холбоотойгоор даваа гарагт газрын тосны үнэ буурсан байна. 


Тодруулбал, “Brent” маркийн нэг торх нефтийн фьючерс хэлцлийн үнэ 94 цент буюу 0.98 хувиар буурч, 94.83 ам.долларт, “WTI” маркийн нефтийн үнэ 1.37 ам.доллароор буурч, 86.53 ам.долларт хүрсэн байна.


АНУ-ын газрын тосны олборлолт наймдугаар сард өдөрт ойролцоогоор 12 сая торхоор өссөн нь “COVID-19” цар тахлын үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсныг тус улсын Засгийн газрын мэдээлэл харуулжээ.


“Ерөнхийлөгч Жо Байден газрын тос, хийн компаниудад хандан түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн ашгаасаа Америк гэр бүлүүдэд учрах зардлыг бууруулахад хөрөнгө оруулахыг уриалахаар төлөвлөж байна” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлсэн байна.


Үүнээс гадна дэлхийн газрын тосны хамгийн том импортлогч болох Хятад улсад 10 дугаар сард үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гэнэт буурсан нь дэлхийн эрэлтэд нөлөөлсөн байна.


“COVID”-ыг тэглэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлнө” гэж “SPI Asset Management” компанийн мэргэжилтэн Стивен Иннес ярьжээ. Хятадын хотуудад халдварын тархалттай тэмцэхийн тулд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь эрэлт сэргэнэ гэсэн найдлагыг үгүй хийж байна.


Хятадад “COVID-19”-тэй тэмцэхийн тулд хатуу хязгаарлалтыг тогтоож байгаа нь эдийн засгийн болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөс гадна газрын тосны эрэлтийг бууруулж байгаа юм. Тус улсын газрын тосны импорт энэ оны эхний гурван улиралд өмнөх оны мөн үеийнхээс 4.3 хувиар буурсан нь 2014 оноос хойших анхны бууралт болжээ. 

Бусад мэдээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлогыг баталлаа

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлогыг баталлаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/108 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчд

Малчид АН-ын улстөржилтийг эсэргүүцэв

Малчид АН-ын улстөржилтийг эсэргүүцэв

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гэж “нохойн наадам” хийсэн АН-ынхан сонгууль угтсан улстөр

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн