fitness
  • 117 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-26

УОК-иос хаваржилтын нөхцөл байдал, цас зудны гамшгийг арилгах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж байна. 



УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын 3-р сарын 20-нд хийсэн зудын үнэлгээгээр зургаан аймгийн 20 суманд цагаан зудтай байна. Эдгээр сумдад 12.5 мянган малчин өрх 2.5 сая толгой малтай хаваржиж байна.

3-р сарын 22-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларч, цасан бүрхүүлийн хэмжээ багассан.

3-р сарын 22-ны мэдээгээр улсын хэмжээнд 5 сая 222 мянган толгой мал хорогдсон. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймагт мал хорогдлын тоо өндөр байна.

Улсын хэмжээнд 2700 орчим малчин өрх нийт малынхаа 70 хувь болон түүнээс дээш хувийг зуданд алдсан, 380 өрх 100 хувь малгүй болсон гэх тоон мэдээлэл байна. Малын хорогдлын тоон мэдээллийг долоо хоног тутамд шинэчилж байгаа ба маргааш шинэ тоо нэгтгэгдэнэ гэв. 

Бусад мэдээ

Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан

Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.202

Ойрын 2 хоногт нутгийн өмнөд хэсгээр хална

Ойрын 2 хоногт нутгийн өмнөд хэсгээр хална

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын 2 хоногтоо нутгийн өмнөд хэсгээр хална.2023 оны 06-р

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.