fitness
  • 432 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-04

Мэргэжлийн дартсын холбооноос (PDC) зохиодог 30 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хагас сар үргэлжилж өнгөрсөн шөнө дууслаа.

2022 оны финалын тоглолтод Петер Райтад 7-5 харьцаагаар ялагдаж мөнгөн цом хүртсэн Майкл Смит энэ удаа зорилгоо гүйцээж анх удаа дэлхийн аварга боллоо.

Тэрээр финалд зургаан удаа финалд шалгарч гурван удаа аваргалж байсан Нидерландын алдарт тамирчин "Mighty Mike" буюу Майкл ван Хервенийг 7-4 сетийн харьцаагаар ялсан юм.

2013 онд залуучуудын дэлхийн аварга болж байсан "Bully Boy" хочит 32 настай Англи залуу Майкл Смит ийнхүү дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Тэмцээний ялагч 500 мянган ам.доллар (1.7 тэрбум төгрөг) болон цомын эзэн болсон бол дэд байр 200 мянган ам.долларыг халааслав.

Бусад мэдээ

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Долоодугаар сарын 19-ны лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засв

13А-гүй шууд очиж болох тусламж үйлчилгээний жагсаалт

13А-гүй шууд очиж болох тусламж үйлчилгээний жагсаалт

Дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А-гүй

Ариунзул С.
Ариунзул С.