Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ гэв.
Өнгөрсөн сарын буцаан олголтоосоо 18 мянга 290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын зэрэг албан татвараа төлсөн. Энэ сар ч мөн иргэд буцаан олголтоороо татвараа төлөх боломжтой байна.
Буцаан олголтод 2022 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарна. Мөн НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно. Сугалааны тохиролд:
СУГАЛААНЫ СИСТЕМИЙГ ЦАХИМЖУУЛЖ, ИЛ ТОД БОЛГОСОН
НӨАТ-ын баримттай холбоотой өнгөрсөн сард цацагдсан бичлэгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, сугалааныхаа системийг цахимжуулж, ил тод болгосон. Иргэдийн зүгээс зарим сар супер азтан таарсангүй гэдэг шүүмжлэлийг өгдөг. Одоо бүх азтан тодорно.
Олон баримт уншуулах тусам таны хожих магадлал өндөрсөнө.
Уншуулсан баримтын хэмжээгээр сар бүр сугалаанд өгөх хонжворын сан нэмэгдэнэ гэсэн юм.