fitness
  • 251 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-22

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудын талаар танилцуулж, С.Зориг агсны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн нэвтрүүлэг ямар ч сонголтгүйгээр Монголын телевизүүдээр явлаа. Энэ нь нийгмийг талцуулж, ард түмнийг бухимдуулж байна. Цаашлаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлж ч магадгүй боллоо. 

Нэг, хоёр жилийн өмнө олон нийтийн сүлжээнд хяналт тавих тухай хуулийг МАН-ын зүгээс оруулж ирсэн. Тухайн үед АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ эсэргүүцсэн, Ерөнхийлөгч ч хориг тавьсан. Үүний үр дүнд Монголын ард түмэнд тархиа угаалгачихгүй, хэрсүү явж байна. Цаашдаа энэ мэт ард түмнийг хувааж талцуулдаг байдал үргэлжлэх юм бол гадна, дотнын нөхцөл хүнд буй энэ үед асуудал улам хүндэрч магадгүйг АН-ын бүлэг хэлэлцлээ. 

Хөдөө аж ахуйн салбарын асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн хуулийг яаралтай горимоор баталлаа. Хуулийг өргөн барих цагаас нь эхлэн болохгүй хууль гэдгийг олон удаа хэлсэн. Тухайлбал Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлаад төсвийн нэгдсэн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр салбар хооронд урсгал зардлыг шууд зохицуулах эрх өгсөн. 

Хэдэн жилийн өмнө Хадгаламж зээлийн хоршоо гэж хоршоонууд байгуулаад, улс төрчид үүгээр улс төрийнхөө мөнгийг босгож, хүүгүй, барьцаагүй зээлүүд тарааж дампууруулж байсантай ижил хуулийг хуульчилж байна гэв. 

Бусад мэдээ

Энгийн херпес вирусийн архаг халдварын шинжилгээний 70 хувийг "ЭМД-ын сан"-гаас хөнгөлнө

Энгийн херпес вирусийн архаг халдварын шинжилгээний 70 хувийг "ЭМД-ын сан"-гаас хөнгөлнө

ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар энгийн херпес вирусийн архаг халдв

Өмнөговь дахь цэргийн ангиас алба хаагчдыг зөвшөөрөлгүй гаргаж, барилгад ажиллуулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өмнөговь дахь цэргийн ангиас алба хаагчдыг зөвшөөрөлгүй гаргаж, барилгад ажиллуулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын Прокурорын байгууллага 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд мөрдөн байцаалтын 2,041 хэрэгт хяналт

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн