ЗГХЭГ-аас зарлаж буй зарим албан тушаалын сонгон шалгаруулалтын мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр "Нэг. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай
Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу орон тооны таван гишүүнтэй байдаг. ЗГХЭГ-аас хуулийн хүрээнд нэр дэвшүүлэн, сонгогдон ажиллаж байсан төрийн албаны зөвлөлийн гишүүний хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаа (6 жил) дуусгавар болсонтой холбогдуулан сул орон тоо гарсан тул сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Нэр дэвшигч нь төрийн албаны тухай хуулийн 68.2-т заасны дагуу дараах шаардлагыг хангана. Үүнд,
Харин улс төрийн намын удирдах гүйцэтгэх албан тушаалтан болон сүүлийн нэг жилийн хугацаанд эдгээр албан тушаалд ажиллаж байсан болон зөвлөлийн гишүүд нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн эсхүл хамаарал бүхий этгээд байж болохгүй хориглох заалттай.
Шалгуур хангасан нэр дэвшигчийн материалыг 2023 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн ажлын 10 хоногт ЗГХЭГ-ын info@cabinet.gov.mn мэйл хаягаар материал хүлээн авна.
Хоёр. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай:
МҮОНРТ нь хууль заасны дагуу орон тооны 15 гишүүний 4-г холбогдох төрийн бус байгууллагын саналаас Засгийн газар сонголт хийн нэр дэвшүүлж УИХ-д томилдог.
Томилогдон ажиллаж байсан хоёр хүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. Нэр дэвшигч нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21.4, 21.6-д заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна. Үүнд,
Хориглох заалт нь төрийн улс төрийн болон жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио телевизэд ажиллаж байгаа, ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог, хөрөнгө оруулалт хийсэн, МҮОНРТ-ийн хараат бус байдалд нөлөөлж болохгүй.
Шалгуур хангасан нэр дэвшигчийн материалыг 2023 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн ажлын 10 хоногт ЗГХЭГ-ын info@cabinet.gov.mn мэйл хаягаар материал хүлээн авна" гэлээ.