fitness
  • 370 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-05

БНХАУ "тэг ковид" бодлогоо сулруулж хилээ нээхээр болсны дараа Хятадаас халдвартай хүн олноор орж ирэх эрсдэл нүүрлэсэн тул дэлхийн улс орнууд буцаад ковидын эсрэг арга хэмжээ авч эхэлжээ. 

Одоогоор дэлхийн 10 гаруй улс Хятадаас ирэх жуулчдад заавал ковидын шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж эхлээд байна. Зарим улс орнууд мөн ковидын бодлогоо өөрчлөх эсэх талаар хэлэлцэж байгаа аж.

Хөл хорионы дэглэмээ сулруулсны дараа Хятадад ковидын халдвар эрс нэмэгдсэнээс болж улс орнууд Хятадаас ирэх хүмүүсийг заавал шинжилгээнд хамруулах зэрэг шаардлага тавьж эхэлж буй нь ялгаварлан гадуурхсан, байж боломгүй үйлдэл хэмээн үзэж, хариу арга хэмжээ авна гэж Хятадын тал мэдэгджээ. 

Европын холбооны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн комиссар Стелла Кириакидес БНХАУ-аас ирэх жуулчдад болон Хятадаас ирж байгаа агаарын хөлгүүдийн бохир усанд шинжилгээ хийх, Европын улс орнуудад вирусийн нөхцөл байдалд хяналт тавих эсэх асуудлаар хэлэлцэж байна гэж  мэдээлжээ.

Европын холбооны улс орнууд шуурхай хурал зарлаж, энэ асуудлыг эцэслэн шийдэхээр болсон байна.

Эх сурвалж: ВВС

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Олон

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮550 мянгаар өөрөөсөө гадна үр хүүхдээ тэжээх боломжгүй"

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮550 мянгаар өөрөөсөө гадна үр хүүхдээ тэжээх боломжгүй"

Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл нь ялгавартай байгаа бөгөөд МҮЭ-ийн холбоо энэ ялгаварл

Ариунзул С.
Ариунзул С.