fitness
  • 643 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-02

Улсын хэмжээнд бөөр, шээсний замын өвчлөлийн тусламж, үйлчилгээг Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Урологи-Андрологийн тасгаар үзүүлдэг. Тус эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоос 340 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Урологи-Андрологийн тасагт иж бүрэн засварыг хийж гүйцэтгэжээ.  

Уг тасгаар жилдээ 3000 орчим иргэн үйлчлүүлэхээс гадна 2800 орчим иргэн дурангийн болон нээлттэй мэс засалд ордог аж.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар урологийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн 15 аймагт  бөөрний дуран, 8 төрлийн мэс засал, 4 төрлийн оношилгоог хийх бүрэн боломжийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд УНТЭ-ээр энэ төрлийн тусламж үйлчилгээ авах иргэдийн очер дараалал, ачаалал эрс буурсан үзүүлэлт гарчээ.

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв нь 9 эмч, 14 сувилагч, 5 туслах сувилагчийн хамт ард иргэддээ тусламж, үйлчилгээгээ үзүүлж, бөөр шилжүүлэн суулгах 25-30 мэс заслыг хийж гүйцэтгэж байна.

Ташрамд дурдахад Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь гүйцэтгэлийн санхүүжилтээр олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ерөнхий мэс заслын хоёр тасгийг засварлах ажлыг эхлүүлсэн бол ажилчдын байрыг шинээр тохижуулах ажлыг энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Түүнчлэн нийт ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үндсэн цалингаа  50 хувиар нэмэгдүүлэхээс гадна, 33 ажилтанд орон сууцны урьдчилгаа болох тус бүр 30 сая төгрөгийг олгожээ.

Бусад мэдээ

Хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл хүндрэл их, эдгэрэлт удаан байна

Хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл хүндрэл их, эдгэрэлт удаан байна

Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ "ХҮҮХДЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦ ДЭМЖЛЭГ" ҮЗҮҮЛНЭ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ "ХҮҮХДЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦ ДЭМЖЛЭГ" ҮЗҮҮЛНЭ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ болох эрүүл мэнд, боловсрол

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн