Засгийн газар сайд нарын томилгоог эцэслэхээр ээлжит бусаар хуралдана.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа нарыг дэвшүүллээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Шадар сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн болохыг мэдээлсэн.
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг албан тушаал бууруулж, Дэд сайд болгов. УИХ-ын Дэд даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.