fitness
  • 729 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-09

Шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа БНХАУ-д зорчих гадаад улсын иргэдэд зориулан дараах арга хэмжээг авна гэдгийг манай улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

  • Нуклейн хүчлийн(PCR) шинжилгээ

БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай. Сөрөг хариу гарсан зорчигч хятадад зорчих боломжтой.

Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол хариу сөрөг болсны дараа тус улсад зорчих боломжтой.

  • Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг

БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээсээ өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat аппликэйшний цахим хуудас https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html болон China Customs аппликэйшнээр дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Мөн цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.

  •  Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм

БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд дахин хамрагдах шаардлагагүй. Гаалиар эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй иргэд хэвийн нэвтрэх боломжтой.

Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй иргэдийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой.

Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

  • Яаралтай үед холбоо барих

Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.

  1. Бээжинд суугаа ЭСЯ: +86(10)65321203,+8617600787323, beijing@mfa.gov.mn,
  2. Хөх хотод суугаа ЕКГ: +8617678002262, huhhot@mfa.gov.mn,
  3. Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261, shanghai@mfa.gov.mn,
  4. Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299, manjuur@mfa.gov.mn,
  5. Эрээнд суугаа КГ: +86 15647964334, ereen@mfa.gov.mn

БНХАУ РУУ ЗОРЧИХ ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДҮҮЛЭГ БӨГЛӨХ ЗААВАР

 China Customs аппликэйшнийг Apple гар утастай иргэд “App Store”-оос татаж хэрэглэх боломжтой.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг

Бусад мэдээ

Д.Амарбаясгалан: Хүн амын тоотой уялдуулан УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэхээр тусгалаа

Д.Амарбаясгалан: Хүн амын тоотой уялдуулан УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэхээр тусгалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт

10  сарын 20-ноос ихэнх нутгаар дулаарна

10 сарын 20-ноос ихэнх нутгаар дулаарна

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, сэрүүхэн байна

Ариунзул С.
Ариунзул С.