fitness
  • 394 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-11

УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог буюу төвийн бүс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудаас нэр дэвшигч Хөгжлийн хурдасгуур “ Ардчиллын аравт” багийнхан сонгуулийн сурталчилгааны нээлтээ Төв аймагт хийлээ.

Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд “Алдагдсан найман жилийн алдааг засах, заавал хийх 90 ажил мөрийн хөтөлбөр”-ийг дэвшүүлж байгаа. Байршлын болоод дэд бүтцийн хувьд давуу талтай Төвийн бүсийг бусад бүсээс түрүүлэн хөгжүүлэх олон шийдлүүдийг Ардчиллын аравт баг цогцоор нь танилцуулж байгаа юм.   

УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн  Ц:Туваан:          “Ардчилсан намаас дэвшүүлж мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, нэр цэвэр арван хүнээр багаа бүрдүүлэн энэ удаагийн сонгуульд оролцож байна гэсэн бол УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Үүрийнтуяа : “Ардчиллын Аравт баг  мэргэжил, боловсрол, туршлага арвин хүмүүсээр багаа бүрдүүлснээс гадна жендерийн харилцаа маш сайн бүрэлдсэн ийм баг хамт олон байна. Тиймээс төвийн бүсдээ бодлого, мөрийн хөтөлбөрөө    хэрэгжүүлэхэд бид багаараа байж чадна гэдгийг онцолж хэлмээр байна.

УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэболд:  “Бидэнд бодлого хэрэгтэй байна. Иргэдийн амьдралыг яаж сайжруулах вэ? Хүн төвтэй Монголыг яаж хөгжүүлэх вэ? Гэдэг бол бодлогын асуудал. Ардчиллын Аравт бодлогын төлөө тэмцэнэ”. гэлээ

 “Төвийн бүсийн хөгжилд түрлэг нэмэх аравт “ уриатай оролцож байгаа Ардчилсан намаас нэр дэвшигчдийг иргэд, сонгогчид багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа.



 

Бусад мэдээ

860,329 ширхэг хувьцаа арилжжээ

860,329 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 200,873,569 төгрөгийн үн

АИ-92 шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх боломж бүрдүүлэх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхийг хүсэв

АИ-92 шатахууны үнэ өсөхөөс сэргийлэх боломж бүрдүүлэх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхийг хүсэв

Иргэдийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг өсөхөөс сэргийлнэ гэдгийг Засгийн газраас мэдэгдэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн