fitness
  • 99 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-16

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнх сонгуулийн сурталчилгааны үеэр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ талаар Ардчилсан намаас албан ёсны байр сууриа илэрхийлж, хэргийг үнэн зөвөөр шалгаж, шийдвэрлэхийг шаардаж байгаагаа мэдэгдэв. 

УИХ-ын 2024 оны сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшиж буй Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Б.Даваадалай, А.Цогцэцэг, Г.Тэмүүлэн, Г.Ганболд нарын оролцсон уулзалт өчигдөр орой болжээ. Дээрх хэргийг энэхүү уулзалтын дараа буюу өчигдрийн 22.00 цагийн орчим МАН-ын нэр дэвшигчдийн ухуулагч байж болзошгүй, Сант сумын малчин О гэгч үйлдсэн байна. Гэмт этгээд Ардчилсан намынханд агсам тавьж, “УИХ-ын дарга оролцож байгаа уулзалтад та нар яагаад ордоггүй юм” гэх зэргээр дайрч доромжилсон бөгөөд талийгаачийн хоолойн тус газарт өшиглөснөөс болж төвөвх нь чихэгдэж нас барсныг олон гэрч баталж байгаа юм байна. 

Энэ хэрэг явдал МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалтын үеэр болсон нь санамсаргүй хэрэг биш гэж Ардчилсан намынхан үзэж байгаагаа илэрхийлэв. Одоогоор хэргийн газрын үзлэгийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас томилогдсон баг шалгаж байгаа бөгөөд цаашид энэ талаарх мэдээллийг хүргэхээ мэдэгдлээ. 

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өрнөж буй энэ үед Ардчилсан намын гишүүний амь насанд халдсаныг Ардчилсан намын олон мянган гишүүд ихэд зэвүүцэж, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь журмын нөхдийнх нь өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв. Мөн өнөөдөр 21.00 цагт байгаа газар бүртээ зул өргөж, эмгэнэл илэрхийлэхийг уриаллаа. 


Бусад мэдээ

Шахмал түлшний хэрэглээг 2019 онтой харьцуулахад 2 дахин нэмэгджээ

Шахмал түлшний хэрэглээг 2019 онтой харьцуулахад 2 дахин нэмэгджээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд шахмал түлшний хэрэглээг шат дараатай багасгах

Энэ онд 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Энэ онд 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн