Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн сургуулийн 38 багш, ажилчид буюу нийт ажилчдын 73 хувь нь ажил хаялт зарлажээ.
Тодруулбал, тэд сургуулийн захирал О.Одончимэгийг багш, ажилчдаа нууцаар тагнаж чагнадаг, өрөөндөө дуудаж уулзсан хүн бүрийнхээ яриаг өөрийн гар утсанд бичиж авдаг, бусдыг эрээ цээргүй доромжилж, заналхийлдэг тул албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж буй аж. Эсвэл өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулахыг шаардаж байгаа гэнэ.
Ажилт хаялт өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эхэлсэн бөгөөд тэд дээрх шаардлага бүхий албан бичгийг БШУЯ, сумын засаг дарга, захирал О.Одончимэгт өөрт нь хүргүүлсэн байна.
Дээрх шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд ажил хаялт зарлаад буй багш, ажилчид өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ажлаас гарахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Айраг сумын ЕБС-ийн хамт олон нь О.Одончимэг захирлын удирдлага, дарамт дор 2013-2016 болон 2018-2021 онуудад ажиллаж байгаа аж.