fitness
  • 733 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-10

Монгол Улсад ноолуур самнах 12 үйлдвэр шинээр байгуулж байгаа бөгөөд үйлдвэрлэлээ эхэлбэл нийтдээ 43 үйлдвэртэй болохыг ХХААХҮЯ мэдээллээ.

Дэлхийн ноолуурын нөөцийн 48 орчим хувийг Монгол Улс дангаараа бүрдүүлдэг ч нийт бэлтгэсэн ноолуурынхаа ердөө 10 хувийг самнаж экспортолж байна. Мөн 6017 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагдсан ч тэдгээр нь 25 хувийн ашиглалттай байгаа аж.

Өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байх” Засгийн газрын зохицуулалтын дагуу зөвхөн хялгасыг нь самнасан ноолуурыг экспортолж эхэлснээр экспортын хэмжээ эрс өсөж, дэлхийн томоохон брэндүүдтэй хамтарч ажиллаж эхлээд байгаа юм. Тухайлбал: Итали улс руу самнасан ноолуурын 90 хувийг экспортолж, "Loro Piana", "Falconeri", "Chanel", "Schneider" зэрэг томоохон брэндтэй Монгол Улсын 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтарч байна.

Хялгасыг нь ялгаж самнасан ноолуурын экспорт 2022 оны эхний 11 сарын байдлаар 809.1 тонн болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өсжээ. Мөн хялгасыг нь ялгасан нэг кг ноолуурыг 2021 онд дунджаар 91.9 ам.доллароор борлуулж байсан бол 2022 онд 108.3 доллароор борлуулсан байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.