fitness
  • 717 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-10

Өнгөрсөн онд манай улсад импортоор нийт 8.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оржээ.

Энэ нь 2021 онтой харьцуулахад 1.8 тэрбум ам.доллароор буюу 27.2 хувиар өссөн үзүүлэлт болсныг Гаалийн Ерөнхий Газар(ГХЯ)-аас мэдээллээ. 

Импортын өсөлтөд,

  • Хүнсний бэлэн бүтээгдэхүүний
  • Эрдэс бүтээгдэхүүний
  • Мод, модон эдлэлийн
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний
  • Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг бүлэгт хамаарах барааны импорт голлон нөлөөлсөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааг харвал валютын төлбөртэй худалдаа 95.8 хувийг эзэлж буй.

зураг
 

Дээрх инфографикаас харвал, манай улсын гол нэрийн импортын бараа болох авто бензиний импорт 2022 онд 680.4 мянган тонн болж 2021 оны мөн үеэс 18.8 хувиар, суудлын автомашины импорт 65,612 ширхэг болж өмнөх оны мөн үеэсээ 18.8 хувиар өсжээ. 

Түүнчлэн импортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл:

  • Хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 173.9 сая ам.доллароор
  • Эрдэс бүтээгдэхүүн 621.7 сая ам.доллароор
  • Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 16.4 сая ам.доллароор
  • Хуванцар болон түүгээр хийсэн зүйл, хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 93.1 сая ам.доллароор зэрэг 18 хэсгийн барааны импорт өсжээ. 

Харин бусад гурван хэсгийн барааны импорт буурчээ. Үүнд,

  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 42.3 сая ам.доллароор
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоосны импорт 0.03 сая ам.доллароор тус тус буурчээ.
зураг

Бусад мэдээ

ИРГЭДЭД ЗОРИУЛСАН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ БОЛЛОО

ИРГЭДЭД ЗОРИУЛСАН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ БОЛЛОО

Дэлхийн анхны тусламжийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциаци”-аас Гэмтэл сого

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхаарууллаа

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхаарууллаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан /2024.05.12/ ой, хээрийн түймри

Ариунзул С.
Ариунзул С.