Гэрэгэ Киоск нь 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд автомашины татвар, торгуулийн лавлагаа, лизинг, даатгалын үйлчилгээ зэргийг ямар ч оочир дараалалгүй, өөртөө үйлчлэн авах боломжийг олгодог.
Тэгвэл Мобифинанс ББСБ ХХК нь өөрсдийн MonPay апликейшнаараа дамжуулан киоск төхөөрөмжөөс үйлчилгээ авч буй хэрэглэгчдэд төлбөр тооцооны хамгийн хурдан, аюулгүй төлбөрийн сонголтыг бий болгох зорилгоор Гэрэгэ Киоск ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Өнөөдрийн байдлаар Гэрэгэ Киоск нь нийслэлд 118, орон нутагт 18 байршилд ажиллаж байна. Та өнөөдрөөс эхлэн киоск төхөөрөмжөөс үйлчилгээ авахдаа MonPay апликейшнаар хамгийн хялбараар төлбөрөө төлөөрэй!