fitness
  • 272 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-17

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэлээ.  Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.
Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ эдийн засгийн коридорын аж үйлдвэрт үйлчлэх хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих шинэ мэдлэг, шинэ технологийг хөгжүүлэх олон улсын инженерийн сургуулийг тусгайлан байгуулахаар төлөвлөж байна.

Бусад мэдээ

Есдүгээр сарын 23-ны Бямба гарагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хязгаарлана

Есдүгээр сарын 23-ны Бямба гарагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07:00-18:00 цаг хүртэл хязгаарлана

2023 оны есдүгээр сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдрийг зохион байгуулахтай холбоотой мэдээлэ

УИХ-ын сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцоно

УИХ-ын сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцоно

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, хоёр эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн