fitness
  • 573 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-11

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд цагдан хорих шүүхийн шийдвэр гарч байв.

Эх сурвалжийн мэдээлснээр, цагдан хорих шүүхийн шийдвэр гарсны маргааш нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавьжээ. Мөн хэрэгт холбогдсон бусад хүнтэй уулзахыг хориглосон байна.

Х.Нурлатыг “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан тухай прокурорын байгууллагаас мэдээлж байв.

Үүнээс гадна хамаарал бүхий компани нь Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байсан юм.

Бусад мэдээ

Ц.Сандаг-Очир: Согтуугаар машин жолоодвол эхний удаад "зөөлөн", хоёр дахь удаад хорих ялаар шийтгэнэ

Ц.Сандаг-Очир: Согтуугаар машин жолоодвол эхний удаад "зөөлөн", хоёр дахь удаад хорих ялаар шийтгэнэ

УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийн заалтуудыг дэмжсэн талаа

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилна

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилна

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу Монгол Улса

Ариунзул С.
Ариунзул С.