fitness
  • 161 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-16

Боловсролын Яамнаас сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг эхэд санхүүгийн хүндрэл бага учруулахаар байлгахын тулд поло цамцны сонголттой болгохоор судалж эхэлсэн.

Гэхдээ шинэчлэлийг 2025-2026 оны хичээлийн жилд нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа тус яамнаас мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд сурагчид дүрэмт хувцсаа өмсөх юм.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Богино ханцуйтай болон урт ханцуйтай цамцны судалгааг хийж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой байдаг. Өөрийн гэсэн стандартад заасан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс судалгаа үргэлжилнэ.

Мөн стандартад өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл сонголтыг бий болгоно гэсэн үг. Заавал үүнийг хэрэглэ гэж тулгахгүйгээр өмнөх дүрэмт хувцсаа өмсөж эсвэл поло цамц руу шилжиж болно. Гэхдээ судалгаа хийж, стандартад ороход нэг жилийн хугацаа шаардана" гэж байв.

Бусад мэдээ

Б.ТУЛГА Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэллээ

Б.ТУЛГА Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэллээ

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.ТУЛГА Гаалийн байгууллагын удирдах аж

Хөндлөнгийн Үнэлгээний Баг Дундговь Аймагт Ажиллалаа

Хөндлөнгийн Үнэлгээний Баг Дундговь Аймагт Ажиллалаа

Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлж буй үндсэн чадавхийн хөндлөнгийн үнэлгээ хи

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн