fitness
  • 112 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-29

Хичээлийн шинэ жил эхлэхээр томуу, томуу төст өвчний тархалт нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх вакциныг өрхийн эмнэлгүүд иргэдэд хийж эхэлжээ.

Тодруулбал ахмад настан, жирэмсэн эхчүүд, хүүхэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд томуугийн эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах юм байна.

Судалгаанаас үзэхэд 10 хүн тутмын долоо нь амны хаалт зүүснээр томуугийн халдвараас урьдчилан сэргийлж чадна гэж тогтоосон тул олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүхийг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас зөвлөлөө.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж: 

  • Бага насны хүүхдийг олон хүн цугларсан газраар дагуулж явахгүй байх
  • Амны хаалтыг тогтмол зүүж хэвших
  • Гарын ариун цэврийг сахих
  • Өрөө тасалгаандаа агаар сэлгэлт тогтмол хийх
  • Даарахгүй байх, дархлаагаа дэмжих
  • Ажил, амралтаа зохицуулах

Амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шаардлагатай үед эрүүл мэндийн байгууллагад хандаж заавар зөвлөмж авахыг зөвлөж байна. 

Бусад мэдээ

"Мэддэг, мэдээлдэг байя" аянаар хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээлээ

"Мэддэг, мэдээлдэг байя" аянаар хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээлээ

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдл

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын даргаар Л.Мөнхзулыг томилжээ

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын даргаар Л.Мөнхзулыг томилжээ

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ даргын албан тушаалд Л.Мөнхзулыг томилжээ.Хуулийн дагуу Засг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн