аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Холбооны анхны байшин”-г Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүлээлгэн өгчээ.
Хариуцагчид Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын хууль бус эзэмшлээс төрийн өмчийн байр талбайг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн ч сайн дураар биелүүлээгүй тул ийнхүү албадан чөлөөлсөн байна.
Монгол Улсын анхны Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 онд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоо ашиглах дүрмийг баталж, өнөөгийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах ногоон байшинд телефон станцыг байгуулжээ.
Тус барилгыг1913 онд барьж, 1914 онд баруун талын залгааг дуусган анхны телефон станц байрласнаар Төмөр утасны хороо буюу Холбооны анхны барилга хэмээн нэрлэгдэж, 1921 оны долдугаар сараас 1998 он хүртэл Холбооны музей байрласан түүхтэй.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас уг барилгын өмчлөх эрх 2004 онд “Ванхүү” хязгаарлагдмал хариуцлагатай компанид хууль бусаар шилжсэн хэмээн үзэж, улсын бүртгэлийг хүчингүй болгох арга хэмжээ авч, 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор төрийн өмчид бүртгэжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж.