fitness
  • 557 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-12

Лам  А.Г нь Гандантэгчэнлин хийдийн кассын бичээчээр ажиллах хугацаандаа 2017 оны  гуравдугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 09-ний хооронд албан тушаалаа ашиглаж, иргэдийн ном бичүүлсэн мөнгөнөөс нийт 35,265,400 төгрөгийг авч завшжээ.

 Улмаар тухайн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

  • Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
  • Хулд овогт А-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр сарын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар А.Гийг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг  1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

Шүүхийн шийдвэртэй ЭНД ДАРЖ танилцаарай.

Мөн тухайн этгээд нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би 15 сая төгрөг л хувьдаа завшсан. Өөр мөнгө аваагүй” хэмээн мэдүүлж байжээ.

Бусад мэдээ

Нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгууд

Балба улсын төв банкны төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа

Балба улсын төв банкны төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа

Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-ээс зохион байгуулсан “Санхүүгийн тогтвортой, хүрт

Ариунзул С.
Ариунзул С.