fitness
  • 622 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-16

 Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр болно. 

Тодруулбал нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны хооронд болно.

Тус сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн "шууд зээл"-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсож нээлттэй хэлэлцэж, үнэлэлт дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм.

Тодруулбал,  Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн нийт 3.5 их наяд төгрөгийн 77 зээлдэгч, хуулийн этгээдийн төсөлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална. Дээрх шууд санхүүжүүлсэн зээлийн багцаас 22 зээлдэгчийн зээлийн зарцуулалт хэвийн байгаа бол үлдсэн 55 зээлдэгчийн зээлийн зарцуулалтын талаар хэлэлцэх юм байна.

Бусад мэдээ

Нүүрсний асуудлаарх ерөнхий сонсголын тайланг УИХ-д танилцуулна

Нүүрсний асуудлаарх ерөнхий сонсголын тайланг УИХ-д танилцуулна

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 26-наас 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх ас

Санзайн зам дагуу 560 метр шугам угсарсан байна

Санзайн зам дагуу 560 метр шугам угсарсан байна

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Ариунзул С.
Ариунзул С.