fitness
  • 587 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-16

Өнөөдрийн /01-р сарын 16-ны/ цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно.  

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -39...-44 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -34...-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17...-22 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -20...-25 градус, бусад нутгаар -26...-31 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:   Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө  -37...-39 градус, өдөртөө -27...-29 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 17-21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -30...-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.

Бусад мэдээ

ХАРВАЛТЫН НЭГЖЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭДИЙН 60 ХУВЬ НЬ ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫХАН БАЙНА

ХАРВАЛТЫН НЭГЖЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭДИЙН 60 ХУВЬ НЬ ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫХАН БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тархины харвалт өвчинд онцгой анхаарал хандуулж ирсэн бөгөөд жил

Цар тахлын үед 160 гаруй мянган ажлын байрыг хамгаалснаар эдийн засгийн өсөлтийг тэтгэжээ

Цар тахлын үед 160 гаруй мянган ажлын байрыг хамгаалснаар эдийн засгийн өсөлтийг тэтгэжээ

“Ковид-19” ялангуяа Монгол шиг гадаад зах зээлээс хамааралтай жижиг эдийн засагт хүндхэн цохилт үзү

Ариунзул С.
Ариунзул С.