fitness
  • 604 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-16

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 119 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 105 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 772 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 747 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 3 хэрэгт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.  

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “М” нь нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэх;
  • “Э” нь Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, бусад этгээдүүд бусдад хахууль өгсөн, авсан гэх;
  • “А” нь Булган аймгийн Бугат сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “Л” нь Булган аймагт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль авсан гэх;
  • “А” нь “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, мөнгө угаасан гэх;
  • Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “О” нь бусдаас хахууль авч, бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • Нийтийн албан тушаалтан “Г” нь ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
  • Дундговь аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлэх тендерт шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг шалгаруулсан гэх;
  • Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох албан тушаалтан “Э”, “У”, “Э”, “Ү” нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 559.1 сая төгрөгийн өр төлбөртэй аж ахуйн нэгжид давуу байдал үзүүлж тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдэж зээлийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн төсөвт их хохирол учруулсан гэх;
  • Экологийн цагдаагийн албаны албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх.

Бусад мэдээ

Монгол, Австри, Герман, Дани болон Франц уран бүтээлчдийг багтаасан жазз оркестр Улаанбаатар, Дарханд тоглолтоо хийнэ

Монгол, Австри, Герман, Дани болон Франц уран бүтээлчдийг багтаасан жазз оркестр Улаанбаатар, Дарханд тоглолтоо хийнэ

Blue Sky Messengers төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар болон

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнa

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнa

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас о

Ариунзул С.
Ариунзул С.