fitness
  • 93 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-03

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний өвөг түүхийн музейн захирал Матисс Бемхофтой уулзаж, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор 2026 онд “Чингис хаан: монголчуудын ертөнц” том хэмжээний олон улсын  үзэсгэлэнг алдарт Симон галерейн танхимд гаргахаар тогтжээ.

Айлчлалын хүрээнд тус үзэсгэлэнд оролцуулах Хүлэгүгийн улс буюу Иль хант улсын Берлинд хадгалагдаж буй дурсгалууд, текстиль эдлэл, чулуун эдлэлийн лабораториудтай танилцсан байна.

Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Хумбольт форумын захирал Кохтой уулзаж, “Дэлхийд тархсан өв цуврал”-д Герман дахь монголын өв каталогийг хэвлэн нийтлүүлэх эрхийг авч, удахгүй гаргахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд Берлиний Үндэсний номын сангийн Азийн тасагт буй Дьезийн XIII зууны монгол зураг, Турфанаас олдсон монгол бичгийн дурсгалууд, XIX зууны Халхын хошуудын зургаас хэвлэн нийтэлж оруулахаар захирал Каунтай тохиролцож, энэ онд багтаан эхний боть гаргахаар боллоо.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей хамтран “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг дэлхийн нэр хүндтэй музейнүүдэд гаргахыг зорьсны үр дүнд  2027 он хүртэл захиалгаа авчээ.

Бусад мэдээ

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан болжээ

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан болжээ

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр /2023.09.04/ боллоо. Шуурхайн эхэн

Цахим орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг тусгасан хууль боловсруулжээ

Цахим орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг тусгасан хууль боловсруулжээ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар өчигд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн