fitness
  • 675 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-17

Хүүхдийн мөнгөний асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өчигдрөөс эхлэн иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мэдээллийг авахаар E-Mongolia, Ehalamj руу нэвтрэхэд мэдээллийн зөрүү гарч, иргэдэд бухимдал үүсээд байна. Бид алдаа гараад байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээллийн зөрүү байдал Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр илүүтэй гарч байна. Төрийн зургаан байгууллага уялдаа муутай, мэдээллийн давхцал их байгаагаас ийм болоод байна. Тийм учраасаа ард иргэдээсээ хүлцэл өчье.

Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр алдаа гарсан тул цаашид анхааран ажиллахаа мэдэгдэе. Системээс шалгахад хүүхдийн мөнгөнд хамрагдсан гэж гарсан өрхийн хүүхдийн мөнгө нь асуудалгүй орно. Өндөр орлоготой, хасагдах нь гэсэн айдастай иргэдийн асуудлыг 14 хоногийн хугацаанд шийдэж ажиллана. Мэдээлэлд нь зөрүү гарсан байвал шинэчлэлийг 14 хоногийн хугацаанд хийж, хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулахад Засгийн газар анхаарч ажиллан, хийдлийг шийднэ. Иймд иргэд тайван байж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн шинэчлэлийн ажлыг зохион байгуулах үйл явцад цахимаар болон биечлэн оролцохыг уриалж байна.

Өнгөрсөн хугацаанд бүртгэлийн нөхцөл байдал ямар түвшинд явж ирсэн бэ, иргэд хоорондоо эд хөрөнгөө худалдан, наймаалцахдаа бүртгэлээ цаг тухайд нь хийлгэдэггүйгээс энэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна.

Монголын төрд бүх төрлийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг боловч иргэдийн хоорондын шилжих ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Зөвшөөрсөн тохиолдолд л хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газар цаашид бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн хийж чадсанаар ирэх жилүүдэд дахин ийм алдаа дутагдал гарахгүй байх бүрэн нөхцөлийг хангаж чадна" гэж хэллээ.


Бусад мэдээ

С.Зулпхар: Хүүхэд харж буй эмэгтэйчүүдийн тоо жил бүр 125 мянга байна

С.Зулпхар: Хүүхэд харж буй эмэгтэйчүүдийн тоо жил бүр 125 мянга байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр (2

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Улаанбаатар гурил" ХХК-ийн үйлдвэрээр зочиллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Улаанбаатар гурил" ХХК-ийн үйлдвэрээр зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах “Ха

Ариунзул С.
Ариунзул С.