Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно гэсэн заалт бий. Уг заалтыг нийгэм буруу ойлгож, шүүмжилсэн. Тийм учраас энэ заалтыг хассан. Мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор харгалзаж үзэх үндэслэл дээр олон нийтэд нөлөө бүхий гэдэг энэ заалтыг хуулийн төслөөс хассан.
Түүнчлэн гүтгэх, доромжлох гэдэг заалт хэвлэлийн эрх чөлөөнд халтай юм гэдэг тодорхой санал өгсөн учраас цахим гадуурхал дотроо буюу хүнийг заналхийлэх гэдэг агуулгаар явж болно гэж үзсэн. Тиймээс уг хуулиар гүтгэх, доромжлох гэдэг ерөнхий агуулгыг хуульчилж өгөөгүй. Зөрчилтэй контент дотор 11 заалт хамаарч байгаа учраас энд ямар ч асуудал үүсэхгүй.
Хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш. Төрийн үүргийг 80 хувь хуульчилсан, хохирогчдыг хамгаалах хууль юм. Троллууд буюу уул, ус, хадны зурагтай байгаа хүн биш хүн хогуудыг би шүүмжилж байгаа. Тийм учраас тэд нар битгий энэ асуудалд оролц" гэдгийг хэллээ.