fitness
  • 653 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-20

Хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ хашаандаа гинжилсэн байна гэх тайлбартай зураг цахим сүлжээнд тавигдсан.

Энэ мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяраас тодрууллаа. 

Тэрбээр "Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газраас энэ асуудлыг шалгаж байгаа. Тухайн иргэн нь эмнэлгийн хяналтад байдаг юм билээ. Урьдчилсан байдлаар цагдаагийн байгууллага ар гэрийнхнээс нь мэдүүлэг авсан.

Хамтарсан багийн ажлын хэсэг шалгаж байна. Тодруулбал, хүний эрхийн зөрчлийг шалгах ажиллагааг давхар явуулна. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй" гэлээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.