fitness
  • 522 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

Нүүрсний хулгайн гэх асуудал өрнөж, жагсагчид “Нэрсээ зарла, хариуцлага тооц” хэмээн шаардаж эхэлсэн. Үүний дараа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн хуулийн хэд зүйл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийж, 2022.12.16-ны өдөр баталсан байдаг.

Тэдгээр өөрчлөлтүүд 2023.01.20-ноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй юм.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт дараах хариуцлагыг оногдуулдаг болж байна.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтны нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасдаг байв. Харин энэ оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 2-8 жилээр хасдаг боллоо. Мөн 6 сараас 3 жилийн хугацаатайгаар хорих эсвэл зорчих эрхийг нь хасдаг байсныг чангаруулж, 1-5 жил болгоод буй юм.  

Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол тухайн этгээдийг нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй болгов. Түүнчлэн 2-8 жилээр зорчих эрхийг нь хасах эсвэл хорьдог боллоо.

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”

Л.Энх-Амгалан: Гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа 230 оюутны нэрсийн жагсаалт бэлэн боллоо

Л.Энх-Амгалан: Гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа 230 оюутны нэрсийн жагсаалт бэлэн боллоо

Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой шинэ мэдээллийг өнөөдөр өглөө. Боловсрол

Ариунзул С.
Ариунзул С.