fitness
  • 533 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

Япон улсын “Ниппон” сангийн гүйцэтгэх захирал Юүжи Мори Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг тэргүүтэй албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтад мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Ниппон сангийн ОУ-ын хөтөлбөрийн газрын төслийн зохицуулагч Хитоми Номияама нар оролцов.



Монгол Улсын Засгийн газар Япон улсын “Ниппон”санд хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу тус сангаас “Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг дэлгэрүүлэх” төслийг боловсруулан, 2003-2013 онд орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, ард иргэдэд өргөн хэрэглээний уламжлалт эмийг түгээх арга хэмжээг цогцоор нь тусгасан “Өрхийн эмийн сан” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, олон улсад хөтөлбөрийн үр дүнгээ танилцуулсан билээ.
Энэхүү төсөлд хөдөөгийн алслагдсан сум, багийн 20665 өрхийн 100 гаруй мянган хүн хамрагдаж, анхан шатны тусламж, үйлчилгээг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.



Уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, тэр дундаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаанд талархал илэрхийлж, уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, Монгол Улсын урт болон богино хугацааны бодлогод туссан уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зорилт, арга хэмжээ, үйл ажиллагааны талаар танилцууллаа.



Мөн уламжлалт анагаах ухааны эрхзүйн шинэчлэл, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, уламжлалт эмийн чанар аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.


Бусад мэдээ

Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндий

“ЦАВЧАА НОГООН”-ы “ЗАГАЙЛМАЙЛСАН ЭЦЭГ” Д.Сумъяабазар СХД-т дахин нэр дэвшинэ

“ЦАВЧАА НОГООН”-ы “ЗАГАЙЛМАЙЛСАН ЭЦЭГ” Д.Сумъяабазар СХД-т дахин нэр дэвшинэ

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэй байх юм.

Ариунзул С.
Ариунзул С.