fitness
  • 661 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-24

Х.Монголжин охин өөрийгөө Монгол Улсын гурван сая дахь иргэн болсноо мэддэг гэдгээ ярьж байсан юм. Тэрбээр өнөөдөр найман нас хүрч байна. 

Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 08:27 цагт Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.

"Энэ өдөр төрсөн бүх хүүхдийнхээ мэдээллийг шалгасан. Цаг минут, овог нэр нь зөв эсэхийг нягталсан. Ингээд 181 хүүхдээс Өмнөговь аймагт төрсөн хүүхэд гурван сая дахь иргэн байна гэж тогтоосон" хэмээн Үндэсний Статистикийн Хорооны дарга М.Мэндсайхан тухайн үед мэдээлж байв.

Өнөөдрийн байдлаар манай улсын хүн ам 3,409,939 хүрчээ. Харин Монгол Улсын гурван сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг аж.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сарын 11-ний өдөр мэндэлж байжээ.  

Бусад мэдээ

Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгохыг гишүүдийн олонх дэмжив

Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгохыг гишүүдийн олонх дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.04.11/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрө

Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хуралдаан ХОЙШИЛЛОО

Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хуралдаан ХОЙШИЛЛОО

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урсгал сөрж, 12

Ариунзул С.
Ариунзул С.