fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-06-04

П.Батчулуун эмчид холбогдох хэргийг Улсын Дээд Шүүх (УДШ) өнөөдөр хаалттай хэлэлцэж шийдвэрээ танилцууллаа. 

"Өнөөдрийн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд П.Батчулууны холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шинжээр цагаатган шийдвэрлэсэн" гэдгийг Шүүх хуралдаан даргалагч Танхимын тэргүүн Ч.Хосбаяр хэллээ. 

Тэрбээр "Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдсэн П.Батчулуунд холбогдох хэргийн талаар зөвлөлдөж дараах шийдвэрийг гаргаж байна.

Хэргийн үйл баримтын хувьд Анхан болон Давж заалдах шатны шүүх бодитойгоор тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн авах зөвшөөрлийг авахдаа элэг болон бөөрний зөвшөөрөл авсан баримтууд хангалттай.

Харин шөрмөсийг авах зөвшөөрөл авсан талаар хоорондоо зөрүүтэй таван зөвшөөрлийн бичиг хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл шөрмөс авах зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А194 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтад заасан Донороос эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх,  шилжүүлэн суулгах, устгах журмын дагуу зөвшөөрлийг аваагүй байна. Энэ журмыг зөрчсөн байна.

Энэ үйл нь ямар нэгэн эргэлзээгүй тогтоогдсон. Харин үүнд хийх эрх зүйн дүгнэлтийн хувьд шүүхэд алдаа гаргасан байна гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан хүний цус, эд, эрхтнийг хууль бусаар авах гэмт хэрэгт амьгүй донорын цогцос энэ эрх зүйн хоригоор хамгаалагдана. Үүнд багтаж орно.

Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.6-д мөн амьгүй донороос эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл эсвэл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй тохиолдолд энэ нь Эрүүгийн гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан зохицуулалт бий.

Энэ хоёр юугаар ялгаатай вэ?

Нэгдүгээрт зөрчлөөс гэмт хэрэг болж шилжих босгыг хувьд сэдэл байх ёстой эсвэл 15.3-д заасан арга зүйн шинжтэй тохиолдолд учруулсан хохирлыг зөрчил үйлдсэн этгээд бүрэн төлж барагдуулахаар байгаа.

Цаашдаа магадгүй сэтгэл санааны хохирлуудыг нэхэмжлэх нь цэвэр иргэний эрх зүйн хүрээнд шийдэгдэх боломжтой асуудал.

Ингээд өнөөдрийн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд П.Батчулууны холбогдсон үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шинжээр цагаатгаж шийдвэрлэснийг мэдэгдье" гэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн