fitness
  • 585 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-25

УИХ-ын дарга өчигдөр Монголбанкны удирдлагуудтай уулзжээ.

Энэ үеэр Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулахыг даалгасан байна.

БНХАУ цар тахлын хязгаарлалтын бодлогоо өөрчилсөн. Үүнтэй уялдаатайгаар энэ оны эдийн засгийн гол төсөөллүүдээ яаралтай шинэчилж танилцуулах, иргэдийн бухимдлын үндэс болоод байгаа үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатайг хэлэв.

10 их наядын хөтөлбөрт туссан ажлын байрыг хадгалж, экспортыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн зарцуулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах, арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох замаар олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх үйл явцад анхаарч ажиллахыг сануулаад Монголбанк, удирдлагын баг бүхэлдээ сахилга хариуцлагаа сайжруулахыг анхааруулжээ.

Бусад мэдээ

Их өлссөн байх үедээ идэж болох болон болохгүй хоол хүнс

Их өлссөн байх үедээ идэж болох болон болохгүй хоол хүнс

Хэдийгээр бид анзаардаггүй боловч, идэж байгаа хоол бүхэн ходоодонд эерэг болон сөрөг нөлөө үзүүлж б

Ариунзул С.
Ариунзул С.