fitness
  • 616 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-25

Ирэх Даваа гарагт ЕБС-ийн хичээл орно. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлэл өгөв.

"Хичээл сургууль орохоор замын хөдөлгөөний зорчилт ихэснэ. Улаанбаатар хотын гол гудамж зам нь тээврийн хэрэгслээсээ гурав дахин бага. Зорчилт хөдөлгөөн нэмэгдэхээр замууд дүүрчихдэг. 

Сургууль орохоор үүсэх гол эрсдэл нь гудамж замын уулзвараар тээврийн хэрэгслийг нэвтрүүлээд гаргачихдаг ч түгжрэл саатал үүсэхийг үгүйсгэхгүй. Замын голд цагдаа зогсоогоод хөдөлгөөний зохицуулалт хийхээс татгалзаж байгаа. 

Гол зорилго Дүнжингаравын болон уулын замыг түгжрэл, сааталгүй болгохоор ажиллаж байна. Зайсангийн гудамж замыг хавраас өргөтгөхөөр болсон. 

Иргэд, жолооч нар эгнээ байр эзлэхдээ замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсгэхгүй байхыг зөвлөе" гэлээ.

Бусад мэдээ

Нөөцийн мах борлуулах цэгүүд

Нөөцийн мах борлуулах цэгүүд

Нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж буй. Борлуулалтын цэгүүдийн байр

Хоёр хүүхэд гэмтээн, долоон машин мөргөсөн М-д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Хоёр хүүхэд гэмтээн, долоон машин мөргөсөн М-д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Тээврийн прокурорын газраас долоон автомашин мөргөж, хүүхэд дайрсан иргэн М-д холбогдох хэргийг ялла

Ариунзул С.
Ариунзул С.