fitness
  • 604 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-10

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжихээр болсон.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц болон Геологийн төв лабораторийн уулзвар хэсгүүд дээр төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барина. Өөрөөр хэлбэл Энхтайваны өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас "Хьюндай мотор" ХХК хүртэлх авто зам замд нүхэн гарц барих аж.

Төмөр зам доогуурх нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд 2023 оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Нүхэн гарцуудын барилгын ажлыг 18 сарын хугацаанд бүрэн дуусгах юм. Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөгдсөн арга хэмжээ юм.

Бусад мэдээ

Монгол орны говийн ландшафтыг дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна

Монгол орны говийн ландшафтыг дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна

Монголын говь нутаг нь Төв Азийн хүйтэн цөлийн зүүн дэд хэв шинжийг бүрэн бүтнээр нь хамгаалж үлдсэн

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс долдугаар сарын 8-19-нд нийт

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн