fitness
  • 651 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

GPE төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад хамруулж байна.

 

Сургалтад 11 аймгийн 30 сургууль, 9 дүүргийн 15 сургуулийн хоолны мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Энэ удаагийн сургалтын үр дүнд

-Хүүхдийн хооллолтын онцлог, шим тэжээлийн хэрэгцээг зөв үнэлэх арга барил эзэмшинэ.

-Сургуулийн хоолны газарт эрүүл ахуй, зохистой дадал мөрдүүлэх мэдлэг, ур чадвартай болно.

-Сургуулийн хоолны газар түгээмэл ашигладаг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй болно.

-Тусгай хэрэгцээт хүүхдийн хоолны онцлог, шим тэжээлийн хэрэгцээг үнэлэх арга зүйд суралцана.

-Батлагдсан норматив зардлаар хэрхэн түүхий эдийн сонголт, тэнцвэртэй шим тэжээллэг хоол бэлтгэх аргад суралцана.

“Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) Олон Улсын байгууллагын 5 сая ам. долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа.

Төсөл нь

-Тэгш хамруулан сургах

-Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ

-Хосолсон сургалт гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа юм.

Тус төсөл нь 3 жилийн хугацаанд 12 аймаг, 9 дүүргийн зорилтот сургуульд хэрэгжинэ.




Бусад мэдээ

Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгнө

Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлаарх нууц санал хураалтад 30 гишүүн түү

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн