"Амар байна уу-2023" үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд "Шинэ 100 айл" төвд гарч байна. Уг үзэсгэлэн худалдаанд Монголын Үндэсний музейн хамт олон оролцож уламжлалт аж ахуй, соёлын холбогдол бүхий 60 гаруй гэрэл зургийг дэлгэжээ.
Тодруулбал, "Монгол гэр", "Монгол наадгай", "Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал-Халх", "Уламжлалт ааруул" музейн боловсролын хөтөлбөрүүдээ олон нийтэд нээлттэй толилуулж байгааг мэдээллээ.
"Гэр бүл, хүүхэд багачууддаа монгол тоглоом заах, тоглуулах зэрэг уламжлалт соёлын өвийн мэдлэгийг түгээж буй нь олны талархлыг хүлээж байна" хэмээн музейн хат олон хэлж байна.
Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх бөгөөд 50 ААН, 1,000 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид цагаан сарын хүнс, бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ.