fitness
  • 629 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд Үндэсний төлбөрийн системийн дэд бүтэц, Банк хоорондын төлбөр тооцоо, Төлбөрийн картын программ, техник хангамжийг хөгжүүлж олон улсын жишигт хүрснээр дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагын төлбөрийн системтэй санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ саадгүй дамжуулах боломж, нөхцөл хэдийн бүрдээд байна.

Төлбөрийн системийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлснээр Үндэсний брэнд ₮ картыг хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгох зорилт тавьж ажиллаж ирсэн.

2023 оны нэгдүгээр сарын 26. БНСУ-ын КТ группийн "БиСи карт" байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Энэ зорилтын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын КТ Группийн охин компани болох “BC Card (БиСи карт)” байгууллага хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан.

Санамж бичгийг байгуулснаар манай улсын төлбөрийн картын зах зээл нэлээдгүй тэлэх, иргэд дотоодын ₮ картаараа олон улсад гүйлгээ хийх хөгжлийн дараагийн шатанд шилжих чухал алхам болсон гэж үзэж байна. Хамтын ажиллагааны энэ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон БиСи карт байгууллагын Ерөнхийлөгч Вон Сок Чой нар “Хамтран ажиллах гэрээ”-д 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Тус гэрээг байгуулснаар Үндэсний брэнд ₮ картыг Солонгос Улсад, БиСи картыг Монгол Улсад харилцан төлбөрт хүлээн авах боломж бий болоход нэг алхам ойртлоо.

Нэг талаас хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бизнес, хөдөлмөр эрхлэгч, аялал зуучлалаар хоёр улсад зорчих иргэд дотооддоо ашигладаг картаараа төлбөр тооцоогоо түргэн, шуурхай, найдвартай гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас ямар нэгэн хууль, эрх зүйн орчны хязгаарлалтгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах ач холбогдолтой юм. Энэхүү хамтын ажиллагааг амжилттай гүйцэтгэснээр, БиСи карт байгууллагын 3.2 сая ширхэг мерчант байгууллагаас үйлчилгээ авахдаа дотоодын ₮ картаар төлбөр төлөх боломжтой болно.

Монголбанк нь Үндэсний брэнд ₮ картыг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэж, банкуудтай хамтран гаргах ажлыг 2012 онд амжилттай зохион байгуулсан. 2022 оны байдлаар 2.4 сая ширхэг ₮ карт ашиглагдаж байгаа бөгөөд энэ нь нийт картын зах зээлийн 55 хувийг дангаараа эзэлж байна.


Бусад мэдээ

БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга ЧД-ийн өрхийн эмнэлэгтэй танилцав

БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга ЧД-ийн өрхийн эмнэлэгтэй танилцав

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 13-15-нд манай улсад айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсн

МОНГОЛ АРДЫН НАМ "ЦАХИМ НАМ" БОЛСНОО ЗАРЛАЛАА

МОНГОЛ АРДЫН НАМ "ЦАХИМ НАМ" БОЛСНОО ЗАРЛАЛАА

Өнөөдөр 102 жилийн ойн өдрөө МАН цахим нам болох зорилтоо хэрэгжүүлж, “Цахим нам 2.0” системийг ү

Ариунзул С.
Ариунзул С.