fitness
  • 71 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

НҮБ-ын Хүүхдийн Сангаас нярай хүүхдийн эрт илрүүлгийн “Тандем масс спектрометри” дэвшилтэт технологийн аппаратыг Монголд анх удаа оруулж ирж, өнгөрсөн лхагва гарагт ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгчээ.

Монголд жил бүр 67 мянга гаруй хүүхэд мэндэлдэг ч дэвшилтэт шинжилгээний багаж хэрэгслийн хүртээмж бага байдгаас олон мянган нярай эрсдэлд ордог. Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 900 хүүхэд оройтож оношлогдсоноос урьдчилан сэргийлж боломжоо алдаж, насан туршийн хүндрэлд орсон байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эх нялхсын эрүүл мэндэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, оношилгооны технологийг оруулж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнд маш их баярлалаа. Өвчнийг эрт үед нь оношлох явдал маш чухал байдаг. Хэчнээн үр дүнтэй болохыг эх нялхсын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд маань 2010 оноос хойш судалж, ярьж, уг тоног төхөөрөмжийг авахыг хүсэж, нэвтрүүлэхэд манлайлан оролцсон.

Олон монгол хүүхдүүд эхээс төрөөд ямар өвчтэй гэдгээ мэдэхгүй, бодисын солилцооны алдагдал үүсэж, хөгжлийн доройтолд орох, хүндрэх, онош нь тодорхойгүй явсаар эрчимтэд хэвтэх тохиолдол энэ өдрөөс хойш байхгүй болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцгойлон хэлье гэв.


“Тандем масс спектрометри” хэмээх энэ технологи нь дөнгөж төрсөн хүүхдээс нэг дусал цус авч, бодисын солилцооны 25–30 төрлийн эмгэгийг илрүүлэх өндөр нарийвчлалтай. Эдгээр эмгэгийг эрт илрүүлэн оношилсноор эмчилгээг бүрэн хийж, хүүхдийг ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амиа алдахаас сэргийлэх боломжтой юм.

Тус төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн эрүүл мэнд, хөгжлийн элч Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан хандивын Гала арга хэмжээний үеэр босгожээ. Нийт 27 компаниас өргөсөн хандивын ачаар энэхүү эрт илрүүлгийн төхөөрөмжийг оруулж ирэх боломж  бүрджээ.

“Монгол Улсад эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн Сангаас тасралтгүй хэрэгжүүлж буй олон ажлын нэг хэсэг нь энэ оношилгооны төхөөрөмж юм. 

Нярайн оношилгооны хувьд шинэ үе эхэлж байна гэж хэлж болно.  Мөн хувийн хэвшлүүд хүчээ нэгтгэж чадвал хүүхдийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулах боломжтойг харуулсан сайн жишиг боллоо” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцлов. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн